Сайн байна уу!
Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр +976-77277070 membership@mongolchamber.mn

НОМИНАЦИУД

Эхлэл Номинациуд

ЭНТРЕПРЕНЁР ШАГНАЛЫН НОМИНАЦИУД



“ENTREPRENEUR - 2024" Шалгаруулалтын материал авч эхэллээ

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй МҮХАҮТ-ын гишүүн, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчийг шалгаруулах, олон нийтэд сурталчлан таниулж алдаршуулах “ЭНТРЕПРЕНЁР” шагнал гардуулах ёслолын хүндэтгэлийн арга хэмжээг 27 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “ENTREPRENEUR-2024” арга хэмжээг дараах номинаци, шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулна.

ЭНТРЕПРЕНЁР ШАГНАЛЫН НОМИНАЦИУД:

А. Гран-При
B. Оны шилдэг Энтрепренёр /10 аж ахуй нэгж/
C. Оны онцлох Энтрепренёр

Үйлдвэрлэгч Энтрепренёр /хүнд, хөнгөн/

Үйлчилгээний Энтрепренёр

Худалдааны Энтрепренёр /Экспортлогч, Импортлогч, худалдаа/

Барилга, бүтээн байгуулалтын Энтрепренёр /Зам, гүүр, барилга угсралт/

Уул уурхайн Энтрепренёр

ХАА-н Энтрепренёр /газар тариалан, мал аж ахуй/

Аялал жуулчлалын Энтрепренёр /гадаад, дотоод/

Тээвэр логистикийн Энтрепренёр

Мэдээлэл технологийн Энтрепренёр

Санхүүгийн Энтрепренёр /Банк, ББСБ, Даатгал, ҮЦТХТ/

Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч Энтрепренёр

Инновац нэвтрүүлэгч Энтрепренёр

Гарааны бизнес эрхлэгч Энтрепренёр

Бичил, жижиг дунд бизнес эрхлэгч Энтрепренёр /ЖДҮ, Бичил бизнес эрхлэгч/

Тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжүүлэгч Энтрепренёр /Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч, Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч, Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /

Бусад /Эдгээрт нэр дурдаагүй бусад салбарт хамаарах 3-аас дээш материал ирсэн тохиолдолд ажлын хэсгийн саналаар нэмэлт номинацид дэвшүүлнэ/

D. Бүс,Орон нутгийн онцлох Энтрепренёр

1. Материал хүлээн авах:

Шалгаруулалтын материалыг номинаци тус бүрээр бэлдэж award.mongolchamber.mn цахим хаягаар бөглөж, холбогдох материалыг файлаар хавсарган ирүүлнэ.

Хавсралт материал:

Зөвхөн 2024 онд хийсэн ажил, холбогдох мэдээллийг оруулах, баталгаажуулах баримт, зураг байна.

Тухайн онд нэмэгдсэн ажлын байрны тоо, оруулсан хөрөнгө оруулалтын дүн, татварын мэдээлэл болон бусад эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах

Цаасан суурьтай материалыг хүлээн авахгүй болохыг анхаарах

2. Материал хүлээн авах хугацаа:

2024 оны 11 дүгээр сарын 12-оос 2024 оны 12 дугаар сарын 12-ыг дуустал /хугацаа хоцроосон тохиолдолд материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

3. Бүртгэлийн хураамж

Шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийн хураамж: 100.000 /нэг зуун мянган/ төгрөг

Бүртгэлийн хураамжийг МҮХАҮТ-ын Хаан Банк 5112170027 тоот дансанд тушаах/

Нэг байгууллага бүртгэлийн хураамжийг хэдэн ч номинацид материал ирүүлсэн нэг удаа тушаана.

Холбоо барих:

МҮХАҮТ, Гишүүнчлэлийн Газар
Утас: 77277070-2, 99046587
Цахим шуудан: membership@mongolchamber.mn
Жич: Дээр дурдсан шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүйгээр буцаах болохыг анхаарна уу.

Entrepreneur 2023

Оны шилдэг аж ахуйн нэгжүүд

Холбогдох

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр

membership@mongolchamber.mn

+976-77277070 /2/

© МҮХАҮТ. 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.