Сайн байна уу!
Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр +976-77277070 membership@mongolchamber.mn

УДИРДАМЖ

Эхлэл Удирдамж

ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ УДИРДАМЖ



1. Материал хүлээн авах:

Шалгаруулалтын материалыг номинаци тус бүрээр бэлдэж award.mongolchamber.mn цахим хаягаар бөглөж, холбогдох материалыг файлаар хавсарган ирүүлнэ.

ХАВСРАЛТ МАТЕРИАЛ:

Зөвхөн 2024 онд хийсэн ажил, холбогдох мэдээллийг оруулах, баталгаажуулах баримт, зураг байна.

Тухайн онд нэмэгдсэн ажлын байрны тоо, оруулсан хөрөнгө оруулалтын дүн, татварын мэдээлэл болон бусад эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах

Цаасан суурьтай материалыг хүлээн авахгүй болохыг анхаарах

2. Материал хүлээн авах хугацаа:

2024 оны 11 дүгээр сарын 12-оос 2024 оны 12 дугаар сарын 12-ны 17.00 цаг хүртэл /хугацаа хоцроосон тохиолдолд материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

3. Бүртгэлийн хураамж

Шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийн хураамж: 100.000 /нэг зуун мянган/ төгрөг

Бүртгэлийн хураамжийг МҮХАҮТ-ын Хаан Банк 5112170027 тоот дансанд тушаах/

Нэг байгууллага бүртгэлийн хураамжийг хэдэн ч номинацид материал ирүүлсэн нэг удаа тушаана.

4. Нэг байгууллага 3 хүртэл номинацад нэр дэвших боломжтой

1. ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ

Тухайн онд хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой үйлдвэрлэл, R&D, инноваци, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдал

Экспорт, импортын тоо хэмжээ, зах зээлээ өргөжүүлсэн байдал

Компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого/зорилт

Ханган нийлүүлэгчдийг дэмжсэн, хамтран ажилласан байдал

Хүний нөөцийн бодлого

Компанийн нийгмийн хариуцлага, засаглал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийсэн ажил, үр дүн

Байгууллагын удирдлагын тогтолцоо, стандарт хэрэгжүүлсэн байдал Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, үр дүн

2. ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ

Тухайн онд хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, экспорт, импорт, тогтвортой үйлдвэрлэл, R&D, инноваци, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдал

Компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого/зорилт

Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжсэн, хамтран ажилласан байдал

Хүний нөөцийн бодлого

Компанийн нийгмийн хариуцлага, засаглал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийсэн ажил, үр дүн

Байгууллагын удирдлагын тогтолцоо, стандарт хэрэгжүүлсэн байдал Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, үр дүн

3. ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР

Компанийн байгаль орчны бодлого/зорилтыг тодорхойлсон байдал

Тогтвортой/цэвэр үйлдвэрлэл хариуцсан ажилтан/нэгж томилж ажиллуулсан байдал

Байгаль орчны хамгаалал, Тогтвортой Хөгжлийн Зорилтын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлсэн байдал

Тухайн онд байгаль орчин нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв

Хог хаягдал, агаар, хөрсний бохирдлыг бууруулсан, хаягдлыг дахин боловсруулсан, бохирдлоос урьдчилан сэргийлэх, устгах арга хэмжээ авсан байдал

4. ЦАХИМААР БӨГЛӨХ:

award.mongolchamber.mn веб хаягаар орж компанийн нэр, компанийн регистр, мэйл хаяг, утасны дугаарыг заавал бөглөх

Дэвшиж буй номинацаа сонгон дарж асуулгын дагуу форум бөглөн, материал хавсаргаж илгээх товч дарах

Таны мэдээлэл амжилттай илгээгдлээ. Бид шалгаруулалт явагдаж дууссаны дараа хариу мэйл илгээнэ. Баярлалаа гэсэн мэдээлэл гарч ирснээр материал амжилттай илгээгдсэнд тооцоно.

Хэрэв 2 ба 3 дахь номинацийн сонголтыг хийхээр бол нүүр хуудасруу буцаж дахин мэдээллээ бөглөж жагсаалтаас сонголтоо хийнэ.

Файл хавсаргах / Нэмэлтээр файлууд хавсаргаж илгээх, нийт 20mb хэмжээтэй 2 хүртэлх файл илгээх боломжтой/

Холбоо барих:

МҮХАҮТ, Гишүүнчлэлийн Газар
Утас: 77277070-2, 99046587
Цахим шуудан: membership@mongolchamber.mn
Жич: Дээр дурдсан шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүйгээр буцаах болохыг анхаарна уу.

Entrepreneur 2023

Оны шилдэг аж ахуйн нэгжүүд

Холбогдох

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр

membership@mongolchamber.mn

+976-77277070 /2/

© МҮХАҮТ. 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.