Шалгаруулалтын материалыг номинаци тус бүрээр бэлдэж award.mongolchamber.mn цахим хаягаар бөглөж, холбогдох материалыг файлаар хавсарган ирүүлнэ.
Зөвхөн 2025 онд хийсэн ажил, холбогдох мэдээллийг оруулах, баталгаажуулах баримт, зураг байна.
Тухайн онд нэмэгдсэн ажлын байрны тоо, оруулсан хөрөнгө оруулалтын дүн, татварын мэдээлэл болон бусад эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах
Цаасан суурьтай материалыг хүлээн авахгүй болохыг анхаарах
2025 оны 11 дүгээр сарын 03-aaс 2025 оны 12 дугаар сарын 05-ны 17.00 цаг хүртэл /хугацаа хоцроосон тохиолдолд материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу/
Шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийн хураамж: 100.000 /нэг зуун мянган/ төгрөг
Бүртгэлийн хураамжийг МҮХАҮТ-ын Хаан Банк MN50000500 5112170027 тоот дансанд тушаах/
Нэг байгууллага бүртгэлийн хураамжийг хэдэн ч номинацид материал ирүүлсэн нэг удаа тушаана.
Тухайн онд хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой үйлдвэрлэл, R&D, инноваци, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдал
Экспорт, импортын тоо хэмжээ, зах зээлээ өргөжүүлсэн байдал
Компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого/зорилт
Ханган нийлүүлэгчдийг дэмжсэн, хамтран ажилласан байдал
Хүний нөөцийн бодлого
Компанийн нийгмийн хариуцлага, засаглал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийсэн ажил, үр дүн
Байгууллагын удирдлагын тогтолцоо, стандарт хэрэгжүүлсэн байдал Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, үр дүн
Тухайн онд хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, экспорт, импорт, тогтвортой үйлдвэрлэл, R&D, инноваци, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдал
Компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого/зорилт
Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжсэн, хамтран ажилласан байдал
Хүний нөөцийн бодлого
Компанийн нийгмийн хариуцлага, засаглал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийсэн ажил, үр дүн
Байгууллагын удирдлагын тогтолцоо, стандарт хэрэгжүүлсэн байдал Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, үр дүн
Компанийн байгаль орчны бодлого/зорилтыг тодорхойлсон байдал
Тогтвортой/цэвэр үйлдвэрлэл хариуцсан ажилтан/нэгж томилж ажиллуулсан байдал
Байгаль орчны хамгаалал, Тогтвортой Хөгжлийн Зорилтын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлсэн байдал
Тухайн онд байгаль орчин нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв
Хог хаягдал, агаар, хөрсний бохирдлыг бууруулсан, хаягдлыг дахин боловсруулсан, бохирдлоос урьдчилан сэргийлэх, устгах арга хэмжээ авсан байдал
award.mongolchamber.mn веб сайтаар орж материал илгээх товчлуурыг дарж шинээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэнэ.
Бүртгэлээ үүсгэсэн бол Таны оруулсан имэйл хаяг дээр хэрэглэгчийн бүртгэлийг баталгаажуулах холбоос очих ба холбоос дээр дарж бүртгэлээ баталгаажуулснаар материал илгээх боломж нээгдэнэ.
Нэвтэрсний дараа Миний материал, Материал илгээх, Материалын жагсаалт, Хэрэглэгчийн профайл гэсэн хэсгүүд харагдана. Материал илгээх товчлуурыг дарж ноорог үүсгэж материал илгээхдээ бэлдэнэ.
Материал илгээхэд дараах 4 алхамуудтай.
Алхам 1. Байгууллагын ерөнхий мэдээлэл ба
шалгаруулалтын төрөл, номинаци сонголт
Алхам 2. Үндсэн асуулт ба шалгуур үзүүлэлт
Алхам 3. Нэмэлт асуулт ба хавсралт файл
Алхам 4. Хяналт, баталгаажуулалт ба материал илгээх
Материал илгээх заавар
Алхам 1 - Байгууллагын ерөнхий мэдээлэл ба шалгаруулалтын төрөл, номинациас сонголтоо хийх.
1. Систем автоматаар таны өгсөн байгууллага болон
хэрэглэгчийн мэдээллийг харуулна. Шаардлагатай бол засаж болно.
2. Шалгаруулалт сонгоно. Тухайн шалгаруулалтад ямар төрлөөр оролцох гэж буйгаа
сонгоно. Төрлөөс хамаарч Номинациудаас сонголт хийнэ.
Хадгалаад үргэлжлүүлэх
Алхам 2 - Асуултуудад хариулах
1. Үндсэн асуултуудад шалгуур үзүүлэлтийн дагуу тодорхой
хариулт оруулна
2. Тэмдэгтийн хязгаарыг анхаарах
Хадгалаад үргэлжлүүлэх
Алхам 3 - Нэмэлт асуулт ба хавсралт файлууд оруулах
1. Нэмэлт асуултуудын тайлбарыг сайтар уншиж тодорхой хариулт
оруулна.
2. Шаардлагатай баримт бичгүүдийг нэгтгэн хавсаргана. PDF, JPG, PNG гэх мэт
форматаар файлуудаа оруулах боломжтой. Мөн файлын дээд хэмжээг анхаарна уу.
Хадгалаад үргэлжлүүлэх
Алхам 4 - Хяналт, баталгаажуулалт ба материалаа илгээж дуусгах
1. Өөрийн оруулсан бүх мэдээллийг хянаад
шаардлагатай бол түр ноороглох боломжтой.
2. Алдаа байгаа бол засах
3. Төлбөртэй шалгаруулалт бол төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны
дугаар, төлбөрийн мэдээллийг аваад төлбөрөө төлнө.
4. Төлбөрөө төлөөгүй үед Материалаа бэлдэж бэлэн болсон бол “Илгээхэд бэлэн”
төлөвт шилжүүлж хадгалаж болно.
5. Төлбөр төлөгдсөнийг админ баталгаажуулсны дараа материал илгээх боломжтой.
Төлбөр төлөгдсөн эсэхийг жагсаалтын төлөв хэсгээс харж болно.
6. Ингэснээр та материалаа илгээх бүрэн боломжтой ба “Шууд илгээх” сонголтыг
сонгоод “Дуусгах” товчийг дарснаар таны материал илгээгдэнэ.
7. Илгээснээр таны материал “Илгээгдсэн” төлөвт шилжинэ. Админ хүлээн авсан үед
“Хүлээн авсан” төлөвт шилжинэ.
Ноороглох, Илгээхэд бэлэн, Дуусгах товчлуурыг дарж дуусгана.
МҮХАҮТ, Гишүүнчлэл, салбар танхимын асуудал хариуцсан газар
Утас: 77277070-2, 99046587
Цахим шуудан: membership@mongolchamber.mn
Жич: Дээр дурдсан шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүйгээр буцаах болохыг анхаарна уу.
Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр
membership@mongolchamber.mn
+976-77277070 /2/
© МҮХАҮТ. 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.